Шведийн Хаант Улсын иргэнийг албадан гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-10 15:37:48

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Албадан гаргах ажиллагаанд саад учруулж, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Шведийн Хаант Улсын иргэн Камбаза Селестэ (Cambaza Celeste)-г тус улсын нийслэл Стокгольм хот хүртэл хуяглан хүргэж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад өчигдөр хүлээлгэн өгөв.


Тус иргэн харьяалах улсдаа гэмт хэрэгт хэрэгт холбогдож байсан бөгөөд Монгол Улсаас гарч явахаас удаа дараа зайлсхийж, төрийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, биед нь халдах, тээврийн хэрэгслээс зугтаах зэргээр үйл ажиллагаанд нь санаатай саад учруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдлийг удаа дараа гаргажээ.


Иймд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад хоёр жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасныг ГИХГ мэдээллээ. 

Холбоотой мэдээ