Сурагчид сурсан мэдсэнээрээ тайлан тоглолт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-22 15:14:45
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Мөнх-алдрын талбайд “Хүмүүн” бага сургуулийн 1-5 р ангийн 1178 сурагчид өөрсдийн сурсан зүйлээрээ эцэг эх, ах дүү нартаа тайлан тоглолт хийв.

“Хүмүүн” бага сургуулийн 70 сурагч 2017 оны хичээлийн жилд олон улсын болон улсын чанартай олимпиадаас эхний байруудыг эзэлсэн амжилт үзүүлсэн аж. Мөн багаараа “Уншигчийн театр”, “Ногоон гэрэл цагаан шугам” зэрэг уралдаануудаас  тэргүүн байр эзэлж “Шилдэг хамт олон” гэдгээ баталсан юм.

Энэ жил 38 төрлийн сонгон, секц дугуйланд сурагчид хамрагдсанаар олон амжилтыг үзүүлсэн байна. Тухайлбал “Төв математик” олимпиадаас дөрвөн сурагч, 2-5-аар ангийн 200 гаруй суралцагчид оролцсон “Кенгуру” олон улсын математикийн олимпиадаас нэг алтан медаль, дөрөв мөнгөн медаль, есөн хүрэл медалийг хүртжээ.

Сайхан ирээдүйгээ гэрэлтүүлэн шилдэг 1178 сурагчид цээжилсэн шүлэг, дуунаасаа уншиж, дуулцгаасан нь иргэдийн анхаарлыг татаж байв.

Хүүхдүүдийн урлагийн мэдрэмжийг “Авьяас” дэд хөтөлбөрийн хүрээнд дээшлүүлсээр ирсэн бөгөөд сүүлийн урлаг спортод гаргах амжилтаас шалтгаалж сурагчдын тоо нэмэгдэж, сурлагын чанарт ч ахиц гарсан талаар багш нар онцолсон юм.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ