Яаралтай түргэн тусламжаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-21 19:29:01
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд яаралтай түргэн тусламжаар 2459 хүн үйлчлүүлсэн өнгөрсөн сарынхаас өссөн байна.

Яаралтай тусламж үйлчилгээний мэдээллийг 14 хоног тутамд 28 эрүүл мэндийн харьяа байгууллагаас авдаг. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар салбарын хэмжээнд нийт 2459 хүн Яаралтай тусламжаар үйлчлүүлсэн нь өнгөрсөн сарын мөн үеийнхээс 12 хувиар өссөн гэж Төв аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Нийт үйлчлүүлэгчдийн  81 нь түргэн тусламж дуудсан, 2376 нь өөрөө яаралтай тусламж авахаар ирсэн бол биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн тусламж 14 хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн аж. Харин шар буюу тулгамдсан тохиолдол 93, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 241, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 2111 хүнд тус тус үзүүлж эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна.

Тэгвэл онош тодруулан буцаасан 314, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 47, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлсэн долоо, яаралтай тусламжаар ирээд нас барсан хүн нэг, дээд шатлалын эмнэлэгт 25 өвчтөн  тус тус шилжүүлэн эмчилгээ үйлчилгээнд хамруулсан гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ