Засаг захиргааны анхан шатны нэгжийг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-20 17:00:40
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Засаг захиргааны анхан шатны нэгж багийн чадавхыг дээшлүүлэх” сэдвийн хүрээнд Төв аймгийн ЗДТГазрын агентлаг, бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон 27 сумын 97 багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт энэ сарын 13-14-ны хооронд Төв аймгийн Алтанбулаг сумын 119-р ангийн сургалтын баазад зохион байгууллаа.

 

Орон нутагт Засгийн газар болон аймаг, сум, багийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бодлогын зөвлөгөө эгч дэмжих зорилготойгоор уг сургалтыг зохион байгуулж байна гэж Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл онцоллоо.
Засаг захиргааны анхан шатны нэгжийн үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлснээр иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ илүү нарийн, уян хатан болохыг албаныхан сургалтын үеэр онцолж байна.

 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ