“Оюуны өмчийн ойлголт түүний ач холбогдол” сэдэвт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-20 16:27:58
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газраас “Оюуны өмчийн ойлголт түүний ач холбогдол” сэдэвт сургалтыг Төв аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж, төрийн байгууллагын 80 гаруй албан хаагчид хамрагдлаа.
 
“Оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан төрийн байгууллагын албан хаагчдад оюуны өмчийн асуудлаар мэдээлэл өгөх, оюуны өмчийн ач холбогдлын талаар бусдад сурталчлах, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар олон талын мэдлэгтэй болоход энэхүү сургалтын зорилго чиглэгдсэн гэж зохион байгуулагчид дурдсан юм. 
 
С.Отгон-Эрдэнэ “Хууль тогтоомжийг мэдэхгүй дээ биш, ашиг орлогын төлөө л оюуны өмчийн зөрчил гаргадаг. Оюун өмчийн сургалтад хамрагдсанаар оюуны өмчийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, оюуны өмчийн ач холбогдол, эрхийн талаарх тодорхой ойлголтуудтай боллоо” хэмээн тэрээр онцоллоо.
 
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд манай улсын Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газарт ирсэн зөрчлийн 57 хувь нь зохиогчийн эрхтэй холбоотой бөгөөд үүнээс 78 хувь нь цахим орчин дахь зохиогчийн эрхийн зөрчил байжээ.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ