Татварын буцаан олголтонд 700 сая төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай \МОНЦАМЭ\ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2016 оны тайлангаар баталгаажсан татвараас орлого чөлөөлүүлэх, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх татвар төлөгч иргэдэд 2017 онд нийт 700.0 сая төгрөгийн татварыг буцаан олгохоор орон нутгийн төсөвт батлагдсан.
Төлөвлөгөөт 700.0 сая төгрөгийг 4, 5, 6 дугаар саруудад хуваан олгох ба 4 сард 200.0 сая төгрөг, 5 дугаар сард 200.0 сая төгрөг, 6 дугаар сард 300.0 сая төгрөгийг буцаан олгоно.
Татварын буцаан олголт авах иргэдийн нэрс нь материал ирүүлсэн дарааллаар эрэмбэлэгдсэн байдаг бөгөөд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 70321111 утсаар лавлаж, сард татварын буцаан олголтоо авахыг мэдэх боломжтой юм.
Б.Батчимэг