Өвөрхангайд 10 мянга орчим га талбайд тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-07 08:16:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/ 2017 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 9331,2 га-д тариалалт хийнэ. Үүнээс 7590 га-д улаан буудай, 120 га-д арвай, 110 га-д овьёос, 800 га-д малын тэжээл, 100 га-д тосны ургамал, 398 га-д төмс, 213 га-д хүнсний ногоо тус тус тариална.

Мөн 9356 тн үр тариа, үүнээс 9108 тн улаан буудай, 138 тн арвай, 110 тн овьёос, 1600 тн малын тэжээл, 80 тн тосны ургамал, 4382 тн төмс, 2553 тн хүнсний ногоо тус тус хураан авч, 8500 га-д уринш боловсруулах зорилт тавиад байгаа юм.

2017 оны хаврын тариалалтанд нийт 1702.4 тн улаан буудай, 995 тн төмс, 144 тн малын тэжээлийн үр тус тус шаардлагатай байгаагаас аймгийн нөөцөд 50 тн, иргэд, аж ахуй нэгжид 498 тн улаан буудайн үр, 450 тн төмсний үр тус тус нөөцөлжээ. 1154.4 тн улаан буудай, 545 тн төмсний, 144 тн малын тэжээлийн үр дутагдалтай байгаа бөгөөд захиалгыг ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байна.

Аймгийн ИТХ-ын тогтоолоор нийт тариалангийн талбайн 15 хувиас илүүгүй талбайд тосны ургамал тариалж, 2714,1 га атаршсан талбайг хөрөнгө оруулагчдад төсөл сонгон шалгаруулах замаар эргэлтэнд оруулж ашиглах шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд Франц, Япон улстай газар тариалангийн салбарт төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллах юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ