Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-22 19:34:39
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах сургалт, өдөрлөгийг Төв аймгийн Зуунмод сумын дөрвөн багт аймгийн Онцгой байдлын албанаас өнөөдөр  зохион байгууллаа.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тоот тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын  дахь дах долоо хоногийн лхагва гаригийг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдөрлөгийн хүрээнд 413 хүүхэд, 49 багш, 30 гаруй ард иргэдэд танхимын сургалт зохион байгуулан, дадлага сургуулилт хийж гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж ажилласан гэж Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан, ахлах мэргэжилтэн Б.Бямбадорж дурдсан юм.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн ес ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байгаа аж. Иймд энэ сарын 23-нд иргэд, аж ахуй нэгж байгууллага болон мэргэжлийн 12 албад оролцсон "Газар хөдлөлтийн гамшгийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах" дадлага сургуулилтад иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг албаныхан уриаллаа.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ