Мэргэжлийн хяналтын газраас "Аюулгүй хүнс" сарын аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-22 18:00:49
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Аюулгүй хүнс” сарын аян энэ сарын  15-аас ирэх сарын сарын 15-ны хооронд зохион байгуулж байна.

“Аюулгүй хүнс” аяны нээлтийг Төв аймгийн Зуунмод сумын Андууд хүнсний зах, Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуулиудад  тус тус энэ сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Аяны хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн хоолны зөв сонголт, хоол хүнснээс гаралтай хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, хүнсийг хадгалах нөхцөл зэрэг найман төрлийн зөвлөмжийг иргэдэд өгөхөөс гадна “Аюулгүй хүнс-Амьдралын баталгаа” сэрэмжлүүлэг гаргаад байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ