Энэ оны хоёрдугаар ээлжинд татагдсан цэргүүдээ үдэж мордууллаа

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 16:55:12

Дархан-Уул аймгаас энэ сарын 12-19 ны өдрүүдэд цэрэг татлагын ажлыг зохион байгуулсан. Тус аймагт цэргийн насны залуучуудын 80 орчим хувьд нь зарлан дуудах хуудас өгсөн байна. Хамрагдвал зохих залуусын 70 гаруй хувь нь цэрэг татлагын товчоогоор орж тэнцжээ

. Цэрэг татлагад тэнцсэн цэргийн насны эрчүүдээс цэрэгт авах хяналтын тиоонд багтааж авсан цэргүүдээ Дархан хотын “Залуучууд”  театрын өмнө талбайгаас үдэж мордуулах ёслол болов. Цэрэгт татагдсан залуусыг аймгийн Цэргийн Штабын дарга Ц.Энхтөр, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон эцэг эх төрөл төрөгсөд нь оролцож эр цэргийн албанд тэнцэж эх орноо хамгаалахаар мордож буй залуусдаа амжилт хүслээ. Цэрэг үдэн гаргах ёслолыг энэ оноос эхлэж Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас өдрийн цагаар зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ