Аграмба Р.Санжайжавын занданшуулсан шүтээн Гандандэгчинлэн хийдэд залагдлаа

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2015-10-21 15:36:23

Архангай аймгийн Цахир сумаас олдсон аграмба Р.Санжайжавын занданшуулсан шарил буюу шүтээнийг 2015 оны 10 дугаар сарын 21-22 ны өдрүүдэд Бурхан шашны төв Гандандэгчинлэн хийдэд залах ёслол өнөөдөр болов.

Эдгээр өдрүүдэд 9-17 цагийн хооронд сүсэгтэн олон өөрийн буян хишгээ даатган сүсэглэн мөргөх боломжтой. Шүтээнийг цаашид нутагт нь үүрд залах юм.  Аграмба Р.Санжайжав нь  Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутагт хойт Тэрхэд тайж Равсалынд XIV жарны Баршгүй хэмээх улаан нохой жил /1826 он/ төржээ. Бага наснаасаа эрдэмд суралцаж, Тариатны хүрээнд шавилан суралцахдаа ард олноо Гэсэр лам хэмээн алдаршсан хувилгаан Ц.Чүлтэмжамцын гарын шавь болж Бүддийн шашны таван дээд ухааны оргилд хүрч хамгийн дээд аграмба цол хүртэж, Цорж цолтой шашны зүтгэлтэн болсон төдийгүй судас барьж оношилдог, засал ном хийж, эм тан барьдаг ард олонд хүнлэгдсэн  оточ маарамба байжээ. Эдүгээ хүртлэх түүхэнд занданшуулах үйлийг хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан бол Өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увидсаар өөрсдөө занданшсан байна. Эдгээр шүтээний оршин буй нутагт сүүлийн 120 гаруй жилд байгалийн онцгой гамшигт үзэгдэл тохиогоогүй бөгөөд тухайн нутагт болж байсан Тарвагатайн нурууны түймэр шүтээний ойр орчмын газрыг тойрон гарч байсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд