Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбар бүрэн сэргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-21 12:22:42

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгост ирж буй жуулчдын тоо Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар тархахаас өмнөх үеийн түвшинд бараг хүрч байгаа тухай Солонгосын аялал жуулчлалын байгууллага мэдээлжээ.

“MERS” тархсанаас үүдэлтэй хүнд цохилтын дараагаар Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбар ерөнхийдөө сэргэж эхэллээ. Тус улсад ирж буй жуулчдын тоо өнгөрсөн оны 10 дугаар сарын түвшинд хүрэх төлөвтэй байна” гэж тус байгууллагын мэдээлэлд дурдсан байна.

Есдүгээр сард Өмнөд Солонгост 9.6 сая хүн аялсан нь жилийн өмнөхөөс 3.1 хувиар буурсан үзүүлэлт аж. “MERS”-ийн халдварын тархалтын үе болох 6, 7 дугаар сард  жуулчдын 41 хувь болон 54 хувь нь тус улсад аялахаас татгалзжээ.

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж титэмт вирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост тавдугаар сарын 20-нд бүртгэгдсэн билээ. Ойрхи Дорнодын орнуудад зорчоод ирсэн тус улсын иргэнээс вирусийн халдвар тархсан болохыг тогтоосон бөгөөд 186 хүн халдвар авснаас 36 нь нас барсан юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ