Живж үхсэн бяцхан цагаачийн ааваас ярилцлага авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 12:45:18

ЛОНДОН. /ВВС/. Туркийн эрэгт цогцос нь шидэгдсэн байсан гурван настай сири хүүгийн аав “ВВС” телевизэд ярилцлага өгчээ.

Тэрбээр хүүгээ хэрхэн амиа алдсаныг ярьжээ.

Алан Курди хүүгийн аав Абдуллагийн ярьснаар, тэдний завь Туркээс Грекийн Кос арлыг зорин хөдөлснийхөө дараахан давлагаанд дайрагдсан байна.

“Би эхнэр, гурав болон таван настай хөвгүүдээ барьж авахыг маш их оролдсон ч ямар ч найдвар байгаагүй. Тэд нэг нэгээрээ амиа алдсан” гэж тэрбээр хэлжээ.

Гадаадад шинээр сайхан амьдрах найдвар тээн Сириэс дүрвэсэн хэдэн мянган хүний дунд энэ гэр бүлийнхэн байсан юм.

Энэ он гарснаас хойш тэнгисээр Европт хүрэхээр явах замдаа хэдэн мянган цагаач амиа алдаад байгаа билээ.

“Миний хүүхдүүд энэ хорвоогийн хамгийн өхөөрдөм, хөөрхөн хүүхдүүд байсан. Хүмүүст хүүхдүүдээс нь илүү үнэ цэнэтэй зүйл энэ хорвоод байдаг гэж үү?” гэж хүүгийн аав ярьжээ.

 Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд