Бяцхан цагаач хүүгийн цогцосны зураг европчуудыг цочирдууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 12:42:42

ВАШИНГТОН. /VOA/. Туркийн эрэгт шидэгдсэн бяцхан сири хүүгийн цогцосны зураг өчигдөр Европын сонингуудаар гарч, тус тивийнхнийг цочирдууллаа.

Амьсгал хураасан хүүгийн цогцос далайн эрэгт шидэгдсэнийг, түүний цогцсыг турк цэрэг өргөөд явж буйг харуулсан хоёр зураг гарсан байна.

Туркийн албаны хүмүүсийн хэлснээр, энэ хүү нь Туркээс Грекийн Кос арал руу явж байхдаа хөмөрсөн хоёр жижиг завинд сууж явсан 13 сири цагаачийн нэг бололтой.

Европ энэ онд түүхэнд байгаагүйгээрээ цагаачид болон дүрвэгчдийн цуваанд дарагдаж байна. Дайн болон ядуурлаас дүрвэсэн хэдэн зуун мянган хүн сайхан амьдрахын тулд Европын Холбооны улсуудад очиж байна. Цагаачдын олонх нь Сири, Афганистан, Ирак болон Африкийн улсуудын иргэд юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд