НҮБ: Иракт өнгөрсөн сард 1325 хүн амь үрэгдсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 12:39:54

БАГДАД. /ANADOLU/. Дайнд автсан Иракт өнгөрсөн наймдугаар сард хүчирхийллийн улмаас 1325 хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын Иракт туслах хүчин мэдэгдлээ.

Тэдний 318 нь тус улсын нийслэл Багдад хотод амь үрэгджээ.

Амь үрэгдэгсдийн 585 нь энгийн номхон иргэн бол 740 нь Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн аж.

Мөн өнгөрсөн сард энгийн номхон иргэд болон цэргийн албан хаагчид нийлсэн 1811 хүн шархаджээ.

Долдугаар сард тус улсад 1332 хүн амь үрэгдэж, 2108 хүн шархдаж байсан юм.

Хойд нутгийнх нь Мосул хотыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн өнгөрсөн оны зургадугаар сард булаан эзэлснээс хойш Иракийн байдал эрс дордоод байгаа билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд