Өвөрхангай аймгийн 5 иргэн Манжуурын замд осолдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн таван иргэн БНХАУ-ын Манжуур хот руу аялж явахдаа өчигдөр 15 цагийн үед осолд орон нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Тэд Дорнод аймгийн төвд сургалтанд суугаад цаашаа Манжуур хот руу бизнес аяллаар явахдаа Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ авсан бөгөөд замд том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ нас барсан байна.
Ослын үеэр амьд үлдсэн хүн байхгүй болохоор Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ.
Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн удирдлагууд, Онцгой комиссийн гишүүд урд урд шөнө шуурхай хуралдаан хийж, осолд орсон иргэдийн шарилыг авчрах ажлын хэсгийг өнөө өглөө явуулаад байна.
Б.Батчимэг