Зудтай сумдад өвс тэжээл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-12 20:05:03
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд өвөлжилт хүндхэн байгаа зарим сумдад өвс тэжээл үнэгүй олгох аймгийн Засаг даргын шийдвэр гарчээ.

Тус шийдвэрийн Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Угтаал, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант, Баян-Өнжүүл гэсэн найман сумдад 160 тонн өвсийг үнэ төлбөргүй тараалаа. Мөн зарим сумдад нэмэгдэл байдлаар 50 хувийн хямдралтай үнээр 80 тонн тэжээлийг сумдын Засаг дарга нар болон хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгөв.

Түүнчлэн Төв аймгийн Засаг дарга 2017 нэгдүгээр сарын 26-ны өдрийн А/45 тоот захирамж гаргаж өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн аюулгүй байдлын нөөцөнд хадгалагдаж байгаа өнгөрсөн жилийн хадгалагдаж нөөц өвс болох нийт 160 тонн өвснөөс Алтанбулаг, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан сумдад 20 тонн, Сэргэлэн, Эрдэнэ, Архуст, Баян сумдад 15 тонн, Мөнгөнморьт, Зуунмод зэрэг сумдад 10 тонныг тус тус хуваарилан олгосон байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ