АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөлөө

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2017-01-21 01:16:19

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Конгрессын ордны өмнө тангараг өргөлөө.

Өөрийн гэр бүлийн болон АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольн, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нарын тангараг өргөх ёслолын үеэр ашиглаж байсан библи судар дээр тэрбээр зүүн гараа тавиад, баруун гараа өргөн “"Дональд Жон Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийн  үүргийг  чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай!" гэж хэллээ. Түүний тангараг өргөх ёслолыг АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс удирдлаа.

Өдгөө 70 настай Д.Трамп нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ