"Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ”-ний сайд нарын 15 дугаар уулзалтад оролцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2017-01-19 17:08:05

“Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ” /АСD/-ний сайд нарын 15 дугаар уулзалт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо “Сэргээгдэх эрчим хүчний нийслэл Абу Даби” нэрийн дор 2017 оны нэгдүгээр сарын 16-17-ны өдөр болж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.

Энэ удаагийн уулзалтад тус яриа хэлэлцээний гишүүн 34 орны Гадаад хэргийн сайд нар болон ахлах албан тушаалтнууд оролцсон бөгөөд Абу Дабигийн тунхаглал, Сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгийг хэлэлцэн батлав.

Дээрх арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бахрейны Вант Улсын Гадаад хэргийн сайд Шейх Халид бин Ахмед бин Мухаммед Аль-Халифа, Катар Улсын Эрчим хүч, аж үйлдвэрийн сайд доктор Мухаммед Аль-Сада, АНЭУ-ын Гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд доктор Анвар Мухаммед Аль-Гаргаш, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Таэ Хо Лее болон Малайзын Гадаад хэргийн дэд сайд Дато Сри Реезал Мерикан нартай тус тус уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцсон болно.

Холбоотой мэдээ