Төрийн архивын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Төрийн архиваас лавлагаатай холбогдолтой материаллыг иргэд, албан байгууллагын хүсэлтийн дагуу цахим хэлбэрээр гарган үйлчилж байна.
Тус байгууллагын зүгээс Төрийн архивын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж. Тухайлбал мастер хувиас dvd дээр нөөц хувь үүсгэх ажлын хүрээнд нийт 78 хөмрөгийн баримтын мэдээллийг хуулж, цахим баримтын бүртгэл хөтлөн ажилласан байна. Түүнчлэн Төрийн архив нь нийт 126 хөмрөгийн 30540 хадгаламжийн нэгжээс мэдээлэл лавлагааны ажилд ихээр ашиглагддаг удирдлагын 105 хөмрөгийн 3513 хадгаламжийн нэгж буюу 456519 хуудас баримтыг сонгон авч ажиллаж байгаа гэнэ. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1970 оноос хойших мастер хувь үүсгэх ажлын хүрээнд нийт 80 хөмрөгийн 85 дансны 3502 хадгаламжийн нэгжний 416669 хуудас баримтыг скайнердаж мастер хувь үүсгэжээ. Эдгээр мастер хувиас нийт 29 хөмрөгийн 33 дансны 1178 хн-ний 172136 хуудас баримтыг Photoshop программ ашиглан ашиглалтын хувь үүсгэсэн байна.
Ч.Отгонцэцэг