Сумдын үйл ажиллагааг газар дээр нь шалгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-09 17:23:38

Өвөрхангай  аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас 7 ажлын хэсэг томилогдож, 19 суманд ажиллаж эхэллээ.

“Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам” батлах тухай Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, “Нутгийн удирдлагын байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам” батлах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд  төрийн байгууллага, албан хаагчдын ажилтай газар дээр нь биечлэн танилцаж, 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллах юм.

Түүнчлэн төрийн албан хаагчдыг арга зүйн зөвлөмжөөр хангах, аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Бүтээлч Өвөрхангай-2020” үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд танилцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.

Ажлын хэсгүүд энэ оны 1 дүгээр сарын 6-аас 15-ны хооронд ажиллах юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ