Сурагчид гэмт хэрэгт холбогдох нь их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-06 09:57:45

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2016 онд хүүхэд оролцсон 34 гэмт хэрэг бүртгэгдэж, үүнд 60 хүүхэд холбогдсон байна. Тэдний  75 хувь нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг аж.  

Хүүхэд үйлдсэн гэмт хэргийн 9 нь хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг, 24 нь өмчлөх эрхийн эсрэг, 1 нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг үйлдэгдсэн байна.

Өсвөр насны хүүхдүүдэд эцэг, эхийн зүгээс тавих хараа хяналт сул, айлын хашаанд гэр барьж суулгах буюу хамаатан садан, найз нөхдийнд нь түр суулгасан хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч Г.Уранбат хэллээ.

Мөн аймагт өнгөрсөн оны байдлаар хүүхдийн эрх ашиг хохироосон 36 хэрэг бүртгэгдсэний 8 нь эцэг, эхийн болгоомжгүй байдлаас амь насаа алдаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас 1 хүүхэд нас барж, 7 хүүхэд гэмтэж, 5 хүүхэд нохойд уруулж, 4 хүүхэд хүчиндүүлж,  9 хүүхэд зодоон цохионы улмаас биедээ гэмтэл учруулжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ