Өнгөрсөн онд 508 гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-06 09:56:47

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2016 онд нийт 3339  гомдол, мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгджээ. Энэ нь 2015 оноос 287 буюу 9,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гомдол мэдээллийн 1157 буюу 34,6 хувь гэмт хэргийн шинжтэй, үүнээс 487  буюу 42,0 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан тухай гомдол иржээ.

Мөн 2016 онд  508  гэмт  хэрэг  бүртгэгдсэн байгаагаас бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 204 бүртгэгдсэн байна. Тодруулбал иргэдийн  өмчийн хулгай 147, малын хулгай 30, мотоциклын  хулгай  27  бүртгэгдэж илрүүлэлт 59,9 хувьтай байна.

Гэмт хэрэгт  нийт  506 хүн шалгагдсанаас 218 иргэн  буюу  43,0  хувь  нь  хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна.  Тэдний 145 нь 18-35 насныхан, 144 нь ажилгүй иргэн байгаа ба шөнийн 22-06 цагийн хооронд хэргээ үйлддэг аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ