ЗХУ-ын баатар Игорь Волк 79 насандаа таалал төгсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА./TASS/. Сансрын нисгэгч, ЗХУ-ын Баатар Игорь Волк 79 насандаа өөд боллоо гэж Москва хотоос холгүй орших Жуковский хотын захиргаа мэдэгдэв.
Тэрбээр энэ сарын 3-нд нас барсан байна.
Игорь Волк нь ЗХУ-ын Агаарын цэргийн хүчний бөмбөгдөгч онгоцны нисгэгч байгаад сансрын нисгэгч болжээ. Тэрбээр 1980 оны долдугаар сарын 30-нд “Союз Т-12” хөлгөөр судалгаа хийхээр сансарт ниссэн юм.
1984 онд түүнд ЗХУ-ын баатар цол олгосон байна.
Д.Нямтулга