Морин хуурын чуулга дэлхийн суут хөгжмийн бүтээлийг эгшиглүүлнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2015-10-15 14:40:27

Улсын Филармони 44 дэх үзвэрийн жилийн нээлтийнхээ хүрээнд Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс үзэгч түмэндээ толилуулах “Сонгодог хөгжим” зорилтот төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд нийт 6 тоглолт тоглохоос өнөөдөр орой Морин хуурын чуулгын “Дэлхийн хөгжмийн дээжис” сонгодог хөгжмийн концерт эгшиглэнэ. Тоглолтын хөтөлбөрт Г. Свиридовын “Тройка”, “Романс” В.А.Моцартын “Серенада”, Д. Шостаковичийн “Романс” А. И. Хачатурян “Сэлэмт бүжиг” М. К. Огинскийн “Полонез” зэрэг алдарт бүтээл багтжээ.

Эдгээр бүтээлийг тус чуулгын уран бүтээлчид болон морин хуурч Х. Батзаяа, Б. Уянга, Р.Амарбаяр эвэр бүрээч С. Одсүрэн, төгөлдөр хуурч Э. Намуун, ятга хөгжимчин О.Мөнхтогтох зэрэг гоцлол хөгжимчид удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор хөгжимдөх юм.

Ийнхүү дэлхийн суут бүтээлүүд үзэгчдийн сонорыг мялаах нь.

Ж.Болор

Холбоотой мэдээ