“Цодгор хүү -2017” шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-21 11:01:37

Монголын хүүхдийн ордоноос Өвөрхангай аймгийн ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд аймгийн аварга шалгаруулах шатрын "Цодгор хүү-2017" тэмцээнийг энэ сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 215 сурагч 14 төрөлд 7 насны ангиллаар оюун ухаанаа уралдуулснаас 5 хүртэлх насанд: Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэгийн Б.Эрдэнэжамьян, Д.Энэрэл, 7 хүртэлх насанд: тус цэцэрлэгийн Б.Энхмэнд, Баруунбаян-Улаан сумын М.Маргад-Эрдэнэ, 9 хүртэлх насанд: Арвайхээр сумын 1 сургуулийн сурагч Д.Дамцагдорж, Мэргэд сургуулийн сурагч С.Уянга, 11 хүртэлх насанд: Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Э.Тэгшдэлгэр, Мэргэд сургуулийн сурагч Б.Анударь, 13 хүртэлх насанд: Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн сурагч Г.Батзориг, Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн сурагч Т.Пүрэвундрал, 15 хүртэлх насанд: тус сургуулийн сурагч Т.Балжинням, Мэргэд сургуулийн сурагч С.Лхагвадолгор, 17 хүртэлх насанд: тус сургуулийн сурагч А.Дөлгөөн, Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн сурагч Б.Халиунаа нар тэргүүлсэн байна.

Медалийн тоогоор 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авч Мэргэд сургууль тэргүүлсэн бол Арвайхээр сумын 4 дүгээр сургууль 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, Баруунбаян-Улаан сум  2 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн дараах байруудад шалгарчээ. Уг тэмцээнийг Монгол Улсын шатрын аварга, Спортын мастер, Монголын хүүхдийн ордоны багш  Н.Төрбат агсаны нэрэмжит болгон зохион байгуулдгаараа онцлог юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ