Мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-16 17:01:08

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь насыг хамгаалах зорилгоор төвийн засмал замуудаар мотоцикльтой зорчихыг хориглосон байна.

Бичиг баримтгүй буюу замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй иргэд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцсоноор унаж бэртэх, нас барах зэргээр осол гэмтлийн тоо төдийлөн буурахгүй байгаа юм.

Тиймээс Арвайхээр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн 47 тоот тогтоолоор  өвлийн улиралд буюу 12-р сарын 05-ны өдрөөс ирэх оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд төвийн бүх засмал замуудаар мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ