Баруун-Уртад талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:17:17

Өнгөрсөн 7 дугаар сараас  гэрэл цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан үйлдвэрлэл эрхлэгчид  бараа, үйлчилгээнийхээ  үнэ  тарифыг өсгөж эхэллээ.

Тухалбал Баруун-Урт суманд талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж дөрвөлжин талхыг 1300-1500 төгрөгөөр худалдаад 7 хонож байна.
 Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийн дагуу  айл өрхийн ашигласан  нэг квт цахилгааны үнэ 4 төгрөг 20 мөнгөөр нэмэгдэж, сарын суурь хураамж нь  2000 төгрөг болжээ.

Г.СҮХЭЭ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд