Төрийн албаны шалгалтад 81 иргэн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-13 23:15:50

Өвөрхангай аймагт төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаа төрийн жинхэнэ албан хаагчийн 27 ажлын байранд сонгон шалгаруулалт зарласнаас 22 ажлын байранд 223 иргэн бүртгүүлсэн байна. Шалгалтыг онлайн хэлбэрээр авсан бөгөөд 15 ажлын байранд 81 иргэн тэнцэж, төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгүүлжээ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын эх барих эмэгтэйчүүдийн тусламж хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, Нийгмийн даатгалын хэлтсийн Хархорин сум дахь магадлан их эмч, Сант сумын ЗДТГ-ын Мал эмнэлгийн үржлийн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн гэсэн таван ажлын байранд иргэд бүртгүүлээгүй байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ