Уянгачууд урлагийн наадмаар авьяастнаа шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-09 12:07:45

Өвөрхангай аймгийн Уянга сумын удирдлагууд иргэдийнхээ дунд урлагийн наадмыг зохион байгууллаа.

Наадамд сумын 100 гаруй иргэн оролцож, мэндчилгээ, найрал дуу, ардын хөгжмийн хамтлаг, ардын гоцлол дуу, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, урлагийн сонин, содон үзүүлбэр, шүлэг, яруу найраг гэсэн төрлүүдээр авъяас чадвараа сорин өрсөлдсөн байна. Багийн дүнгээр Шивээ-Овоогийн 3 дугаар баг нэгдүгээр байрт шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, 500 мянган төгрөг, Бөөрөлжүүтийн 6 дугаар баг хоёрдугаар байрт шалгарч өргөмжлөл, 350 мянган төгрөг, Шурангын 4 дүгээр баг гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл, 250 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа. Мөн төрөл тус бүрээр шилдэг үзүүлбэр шалгаруулж, найман залууг "Авъяаслаг залуу" алтан медалиар шагнажээ.

2016 онд зарласан "Залуучуудын хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд багийн иргэдийн авъяасыг нээн хөгжүүлж, багаар ажиллах идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумын 8 багийн дунд тус арга хэмжээг зохион байгуулсан юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ