Үндэсний бөхийн багийн аваргыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-07 16:49:44

Өвөрхангай аймгийн “Арвайн хүчтэн” дэвжээний нэрэмжит үндэсний бөхийн багийн аймгийн аварга шалгаруулах барилдаан энэ сарын эхэнд боллоо.

Тус барилдаанд аймгийн Цагдаагийн газар, “Арвайн хүчтэн дэвжээ”, Арвайхээр сумын 1, 2-р багууд, Нарийнтээл, Баянгол  сумаас хүчит бөхөө зодоглуулсан юм. Барилдааны түрүү магнайг Баянгол сумын бөхчүүд авсан бол дэд байрт Цагдаагийн газар, гутгаар байрт “Арвайн хүчтэн” дэвжээний багууд тус тус шалгарлаа.

Бөхийн барилдааны үеэр 2013, 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон бөхчүүдэд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн начин цол олгов.

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ