Галуут сумын сургууль цахилгаан тасарсан ч хэвийн ажиллах боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Галуут сумын "Номун Элч" ахлах сургуульд "Шижир-Аранжин" ХХК генератор бэлэглэлээ.
Ингэснээр тус сумын сургууль өвлийн улиралд цахилгаан тасарсан тохиолдолд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдаж байна. Тус аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар ийнхүү 380 вольтын 20квт-ын хүчин чадалтай генератор өгч байгаа аж.
Б.Мөнхзул