Нэгдсэн эмнэлэг тоног, төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна

Орон нутагт | Төв
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:46:40

Аймгийн нэгдсэн эмнэлэг хандив, төсвийн хөрөнгөөр авсан  тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа сэлбэж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлээд байна.

2015 онд Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сангаас  хяналтын монитор,дуслын автомат шахуурга, хүчил төрөгч өтгөрүүлэгч гэх мэт 10 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмж хандивласан бол, төсвийн хөрөнгөөр автоклав,тарианы памп,ларенгоскоп зэргийг 11 сая төгрөгөөр худалдан авчээ. Харин өнгөрсөн жил яам,ЭМСХХ-3 төсөл,Космос Тек Монгол ХХК,ДЗМОУБ,ЭМГ,Ногун,Ник, Сүвэн уул ХХК болон  Хавдар судлалын үндэсний төвөөс эмнэлэгийн өдөр тутмын ажилд нэн шаардлагатай 180.974,703.3 төгрөгийн тоног төхөөрөмжийн  дэмжлэг авч, хүчин чадлаа нэмсээр байгаа аж.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд