СТА Б.Баттөрд зориулсан хандивын тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-13 14:31:38

Монголын мэргэжлийн дууны урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ эзэлсэн СТА Б.Баттөр тархины хүнд өвчний улмаас хагалгаанд орохоор БНСУ-ыг зорих гэж байна.

Тэрбээр мэргэжлийн дуулаачийн урлагт 10 гаруй жил  улсын чанартай уралдаан тэмцээнд тэргүүн болон дэд байрын шагналыг дараалан  авч байсан Учиртай гурван толгой дуурийн   Юндэнгээр дүрээр шилдэг болж байв.

Урлагийн салбарт ид хийж бүтээх насандаа яваа авъяаслаг дуучны эмчилгээний нийт зардал урьдчилсан байдлаар 35.000-50.000 ам.доллар болж байна.

Иймд эмчилгээний зардалд зориулах зорилгоор СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн нэг ангийнхан нь болон түүний найз нөхөд, хамт олон урлагийн үе үеийн найз нөхөд нь эмчилгээнд нь зориулан ирэх сарын 1, 2-нд Монгол бөхийн өргөөнд “Монгол улсын урлагийн төлөө зүтгэе” хэмээх нэгдсэн тоглолтыг зохион байгуулна.

Тоглолтод урлагийн салбарт  цар  хүрээтэй уран бүтээлээ туурвиж буй 21 аймгаас төрөн гарсан мэргэжлийн дуучид болон рок поп одод оролцох юм.

Дуучин Б.Баттөрд сэтгэлийн дэм хайрлан энэхүү тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг уран бүтээлч нөхөд нь уриалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ