ОРХОН: Жаргалант сумаас 8 дахь "Улсын аварга тариаланч" тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-02-16 14:13:34

Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Жаргалант суманд газар тариалангийн салбарт 22 дахь жилдээ хөдөлмөрлөж буй удам дамжсан залуу тариаланч Батчулууны Жавхлангийн гэр бүл “Монгол Улсын аварга тариаланч” цол хүртлээ.


Б.Жавхлан 2003 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 3 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж эхэлсэн бөгөөд өдгөө тариалангийн талбайгаа 7 га хүртэл өргөжүүлэн эрхэлж байна.


Тэрбээр таримал тус бүрд тохирсон хөрс боловсруулалт, агротехникийн арга ажиллагааг чанд мөрдөн ажилладаг, хөдөлмөрч, тэргүүний тариаланчдын нэг юм.

 

Жаргалант сумынхаа  ногоочидтой хамтран  2017 онд  “Шонхорын хүч”  хоршоог үүсгэн байгуулж, түүгээрээ борлуулалтаа хийн иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангаж байна.

 


Холбоотой мэдээ