“Хуванцрын хэрэглээг багасгая” аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “Хуванцрын хэрэглээг багасгая” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшил хамтран аяныг эхлүүллээ.
Энэ санаачилгад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд
үүний 1.4 сая тонн нь нийслэлд гарч байна. Манай улсын хэмжээнд хог хаягдлын 3-5, Улаанбаатар хотод 8.9 хувийг дахин
боловсруулж байна. Хог
хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой ч ангилан ялгасан
хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6 хувийг дахин боловсруулдаг
байна.
Хог хаягдал бага гаргахын тулд хамгийн түрүүнд хогоо ангилж хэвшиж, нэг удаагийн хуванцраас татгалзах нь хүн бүрийн хийж чадах энгийн шийдэл билээ.
