Орогнол хүсэгчдийн тоогоор Финланд гуравт орж байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-13 11:14:44

ХЕЛЬСИНКИ. /Sputnik/. Европын Холбооны орнууд дунд хамгийн их орогнол хүсэгчтэй гурав дахь улсаар Финланд тодорсон байна гэж хэвлэлд мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд 3000 цагаач орогнол хүссэн гэж Финландын Цагаачлалын албаны дарга Яна Вуорио мэдэгдэв.

Орогнол хүсэгчдийн тоогоороо Герман, Швед нэг болон хоёрдугаар байрыг эзэлж байна.

2015 он гарснаас хойш Финланд 15 мянга гаруй дүрвэгч хүлээн аваад байна гэж тус улсын хэвлэлд есдүгээр сарын сүүлээр мэдээлж байсан билээ.

Энэ онд 50 мянга хүртэлх дүрвэгч ирэх төлөвтэй байна гэж Финландын Засгийн газар мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ