Хятадад Японы бас нэг иргэн баривчлагджээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-12 16:23:05

ТОКИО. /TASS/. Хууль бусаар мэдээлэл цуглуулсан хэргээр Японы иргэнийг Хятадын Шанхай хотод баривчилсан тухай “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, Токио хотын нэгэн сургуулийн япон хэлний багш болох 50 настай эмэгтэйг баривчилжээ. Сүүлийн үед тэрбээр Хятад руу байнга нисэх болсон бөгөөд ямар зорилгоор тус улсад очиж байсан тухай мэдээлээгүй байна.

Энэ нь Японы иргэд Хятадад тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан хоёр дахь тохиолдол юм. Урьд нь Японы гурван иргэнийг баривчилсан тухай есдүгээр сарын сүүлээр мэдээлсэн билээ. Тэдний нэг нь Жэзян мужийн зүүн эрэг хавьд оршдог цэргийн объектоос холгүй баривчлагдсан бол хоёр дахийг нь Хятад, Умард Солонгосын хил орчмоос баривчилсан байна. Харин гурав дахь нь аж үйлдвэрийн салбарт тагнуул хийсэн хэргээр саатлуулагдсан гэж мэдээлжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ