Путин: АНУ-ын ТТГ бүхнийг мэдэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-12 13:41:31

МОСКВА. /Sputnik/. АНУ-ын Тагнуулын төв газар дэлхийн хамгийн шилдэг байгууллагуудын нэг боловч бүхнийг мэдэхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд ОХУ нарийн тусгалтай зэвсэг, тодруулбал, далавчит пуужин ашигласан гэдгийг Путин онцлов.

Сири дэх цэргийн ажиллагааныхаа талаар ОХУ Өрнөдийн түнш орнууддаа урьдчилан анхааруулж байсан тухайгаа Путин өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын албан ёсны хүсэлтийн дагуу ОХУ есдүгээр сарын 30-наас Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүнээс хойш тус улс Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалыг нарийвчлан тогтоож, агаараас цохилт өгч, тус террорист байгууллагын стратегийн чухал хэд хэдэн байгууламжийг устгасан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ