Нийт нутаг дэвсгэрийн 36.2 хувь нь үерт өртөх эрсдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-02 16:20:43

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн хур борооны үерийн аюулд өртөх байдлын зураглалд 36.2 хувь буюу 565.806 хавтгаЙ дөрвөлжин км газар нутаг нь хур борооны үерт өртөх байдал “их ба маш их” байна.


Харин  28.5 хувь буюу 445.918 кв.км нь “дунд” гэж үнэлэгдсэн бол 35.4 хувь буюу 552.391 кв.км газар нутаг нь хур борооны үерт өртөх байдал “бага ба маш бага” түвшинд байгаа аж.


Үерийн аюулыг тооцохдоо сүүлийн 30 жилийн мэдээллээс жилийн дундаж үертэй өдрөөр хэмжиж гамшгийн эрсдэлийн маш их, их, дунд, бага, маш бага гэсэн таван түвшинд байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ