"ДЦС-4"-ийн зүүн уулзвар, Наадамчдын зам, Эрчим хүчний гудамжны авто замын уулзварыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-30 10:55:14

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны замыг эхлүүлж буй. 


"ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ. Үүнд, суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй долоон хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм.


Уг замыг маргааш 23.00 цагт хааж, наймдугаар сарын 1-ний 06.00 цагт нээх аж. Иймд иргэд жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.

 

 

Холбоотой мэдээ