Хиллари Клинтоны хэргийг дахин шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-10-29 12:00:51

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон албан ажилд хувийн сервер ашигласан хэргийг дахин шалгана гэж АНУ-ын мөрдөн байцаагчид мэдэгдэв.

Түүний хувийн сервертэй холбоотой цахим шуудангийн шинэ хаягууд гарч ирсэн тулд эдгээрт нууцын зэрэглэлтэй мэдээлэл багтсан эсэхийг шалгахаар боллоо гэж Холбооны мөрдөх товчоо Конгрессийн гишүүд рүү илгээсэн илгээлтдээ дурджээ.

Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан хэрэгцээнд хувийн цахим шуудан ашигласан хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаад өнгөрсөн долдугаар сард энэ хэргийг хаасан билээ.

Хиллари Клинтон нууцлалын зэрэгтэй мэдээлэлтэй харицахдаа хайхрамжгүй хандсан ч гэсэн үүнд эрүүгийн гэмт хэрэгт үүсгэх үндэслэлгүй байна гэж тэд үзсэн юм. Гэвч ХМТ Ерөнхийлөгчийн сонгууль болоход 11 хоног үлдээд байхад түүний хэргийг шалгах ажиллагааг сэргээлээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ