Их богд хайрханыг төрийн тахилгат болгох ажлыг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-22 18:47:49

Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Баянхонгор аймгийн Богд сумын нутаг орших Их богд хайрханыг төрийн тахилгатай болгох талаар судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг гаргажээ.

Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяраар ахлуулж, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Үнэнбуян, Ламын гэгээний 8 дугаар дүр Данзанжамбалчойжишинэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Эрдэмтэн, доктор МУИС-ын Нүүдлийн иргэншил судлалын төвийн эрхлэгч С.Дулам, Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдийн хамба Б.Баянжаргал нар багтжээ.

Мөн Улаанбаатар хот дах Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ш.Алтанбагана, Богд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ганболд, Баянхонгор аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Ж.Алтанцэцэг, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Бат-Өлзий, Хонгор нутгийн хөгжлийн төлөө төвийн захирал Т.Мөнхсэргэлэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Очирбат, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Содномсамдан,  Монголын радиогийн ерөнхий редактор Дан.Нямаа нар бүрэлдэхүүн орсон байна.

                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ