Энэтхэгийн Гомон дацанд 80-аад хүүхэд суралцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-21 13:41:37

Ламын гэгээний санаачилгаар бурхны шашныг дэлгэрүүлэх үүднээс Баянхонгор аймгийн сум бүрээс хүүхдүүд бурхны шашинд шамдан суралцаж байгаа юм. 12 дугаар сарын 2-нд энэ хүүхдүүд Энэтхэгийн гүн ухааны сургууль болох Гоман дацанг зорьж, тэндээ дөрвөн жилийн турш гүн ухаан, бурхны шашинд шамдан суралцахаар болжээ.

Нийтдээ 80 хүүхдийг суралцуулахаар төлөвлөсөн бөгөөд хүүхдүүдийн сургалтын төлбөрийг Ламын гэгээний зүгээс гаргахаар болсон байна. Суралцах хүүхдийн тоо хараахан бүрдээгүй учраас бурхны шашинд шамдан суралцах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж байгаа аж.

Ламын гэгээн Лувсанданзанжанцан гэгээнтний Наймдугаар дүр 2009 онд тодорч, өнөөг хүртэл Энэтхэг улсад эрдэм номдоо шамдан суралцаж буй. Суралцахын зэрэгцээ нутаг, орондоо чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

                                                                                                         Б.Мөнхзул

Холбоотой мэдээ