Дүйцүүлэх албаныхныг сургалтад хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-09 22:35:08

Баянхонгор аймагт цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа 14 сумын 40 иргэнд “Гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийгүүлэх” шатны сургалтыг Онцгой байдлын газрын материаллаг баазыг түшиглэн явуулжээ.

Энэхүү сургалтанд Онцгой байдлын газрын даргын тушаалаар томилогдсон багш нарын бие бүрэлдэхүүн Үйл олноор хөнөөх болон хөнөөлийн хэрэгслээс хамгаалах үеийн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, гамшиг ослын төрлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, холбоо зарлан мэдээллийг зохион байгуулах, Аврах ажлын үндэс сэдвүүдийн хүрээнд  нийт 140 цагийн хичээл заасан байна.

Сургалтын хугацаанд орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын тушаалаар Галуут сумын малчдын хашаа, хороо засварлах, “Санаачлага” голын суваг сэргээж, далан барих ажлыг мөн хийж гүйцэтгэжээ. Тодруулбал, тэд “Санаачлага” голд 50 метр далан байгуулж, 3 км сувгийг сэргээсэн бол Баянхонгор сумд 30 метр дулааны шугамын газар шорооны ажлыг хийсэн байна.

Сургалтаар Цэргийн штабын 2016 оны цэргийн сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдтэй Батлан хамгаалах хууль тогтоомж, гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлага олгох, гамшгаас хамгаалах, ослын үед ажиллах, болзошгүй ослын үед бие даан аврах ажиллагаа зохион байгуулах мэдлэг болон чадвар эзэмшүүлэх зорилт тавьж хэрэгжүүлжээ.

                                                                                                                     Б.Мөнхзул

Холбоотой мэдээ