ДОРНОД: Ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 градус хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-04 10:07:44

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгаар энэ сард агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.


Эхний арав хоногт буюу ойрын өдрүүдэд хүйтэн хэвээр байх бол дунд арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 градус хүйтэн, сүүлийн арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3 градус хүйтэн байх аж. Гэхдээ энэ сарын 20-ны үеэр харьцангуй дулаан байна.


Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеэр цас орж, салхи 14-18 м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй байна. 

Холбоотой мэдээ