АРХАНГАЙ: Тураг гогойн тархалт, үүрлэлтийн судалгааг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-08 18:48:27

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд 12 төрлийн ажлыг зохион байгуулж байна.


Үүний нэг нь аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг аймгийн Засаг даргын төсөл арга хэмжээний зардалд тусгуулан хуваарийн дагуу зарцуулж байна.


Тус ажлын хүрээнд Тураг гогойн тархац бүхий 13 сумын 24 байршилд тоо толгой, тархалт үүрлэлтийн судалгааг 8.3 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ.


Булган ууланд нутагшиж буй Янгирын сүрэгт 800 кг хорголжин тэжээл, 120 кг хужир мараа, долооцоор 12 удаагийн биотехникийн арга хэмжээг авсан байна. Мөн хувийн хэвшилтэй хамтран Тул, Зэвэг, Хадранг зориудын аргаар үржүүлж байна.


Мөн хос цэцэгт ортууз, Буржгар сараана, Төвд баягзаваа, Ягаан цээнэ дөрвөн зүйл ургамлын байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг зохион байгуулж, үрийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Цэнхэр сумын Тамирын голын эрэг дагуу болон Татуур гэх газарт тархсан Төвд баягзаваа ургамлыг хамгаалах зорилгоор хашаалах ажлыг Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусган 3-р улиралд зохион байгуулахаар төлөвлөжээ. Ургамлуудын үр түүх хугацаа болоогүй бөгөөд 20гр-аас доошгүй үрийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Холбоотой мэдээ