Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 10 дугаар сард дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-07-08 15:11:08

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны 10 дугаар сард дуусахтай холбогдуулан олон нийтэд мэдээлэл хүргүүллээ.


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77.12.Нийт шүүгчийн чуулган Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг дараах журмаар нэр дэвшүүлж, сонгоно,

77.12.1.Ерөнхий зөвлөлийн дарга тус зөвлөлийн шүүгч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 90-ээсдоошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш ажлын таван өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх,

77.12.2.Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсноос хойш 14 хоногийн дотор Нийт шүүгчийн чуулганы товыг энэ хуулийн 20.4-т заасны дагуу зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх бөгөөд нийтэд мэдээлснээс хойш 45 хоногийн дараа Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулна гэж тус тус заасан гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ