СЭЛЭНГЭ: Ойн 14 түймрийг унтраахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн ойн 14 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн 11:30 цагийн байдлаар нийт 14
түймэртэй байна.
Одоогийн байдлаар Хүдэр сумын Сөдтэйн даваа, Мандал сумын Чинчулуу
уул гэдэг газар гарсан ойн 2 түймрийг цурамд оруулжээ.
Харин Ерөө суманд 6, Мандал суманд 4, Хүдэр суманд 1, Цагааннуур суманд 1 буюу нийт ойн 12 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод төв, орон
нутгийн Онцгой байдлын байгууллагын 348 алба хаагч, 10 авто машин, орон нутгийн мэргэжлийн ангийн 43 хүн, 5
автомашин нийт 391 хүн, 15
авто машинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Он гарсаар 169 удаагийн ой,
хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд дээрх бүртгэгдсэн түймрийн 23 хувийг түймрийн
дулааны цэг илрүүлэх сайтаар, 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж,
шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.