ХОВД: Музейд хадгалж буй үндэсний хэв шинжийг илэрхийлэх үзмэрүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-08 10:46:39

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймаг бол эртний түүх, соёлын арвин дурсгалтай. Тус аймгийн музейд 3200 гаруй үзмэр бий.


Музейн үзмэр цуглуулгийн дийлэнхийг  угсаатны төрөл зүйл, шашин шүтлэг,  түүхэн гэрэл зураг эзэлдэг. 


Энэ удаа Ховд аймгийн музейд хадгалж буй үндэсний хэв шинжийг харуулсан зарим онцлох үзмэрийг фото хэлбэрээр танилцуулж байна.     


Халх эмэгтэйн толгойн гоёл: XIX зууны эхэн үед монгол дархан /гар урчууд/ хөөмөлдөх арга ашиглан өвөрмөц хээ угалз гарган бүтээжээ. Мөнгийг хайлуулж хэвэнд цутган дээр нь алтаар нарийн хээ урлаж, шүрээр чимэглэсэн байна. Энэ толгойн гоёлыг Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны ноён Маньбазарын охин Бундар хэрэглэж байсан бөгөөд 1972 онд Ховд аймгийн bузейн үзмэр болгожээ.  


Үсний мөнгөн зүүлт (даруулга): Энэ нь саран хэлбэртэй. Нэг ширхэг дугуй дунд зэргийн шүртэй. Захаараа долоон ширхэг хиймэл ногоон шигтгээ, мөн долоон ширхэг хиймэл улаан шигтгээтэй. Бас дотроо хоёр ширхэг оюу шигтгээтэй, ар талдаа мөнгөн сүлбүүр хатгуур тогтоосон байна. Үүнийг Мөст сумын иргэн, уран дархан Н.Гомбо гар аргаар урласан байна.  




Тоорцог малгай: XIX зуун



Мөнгөн бөгж: ХIХ зуун



Мөнгө сам: Ховд аймгийн Мөст сумын иргэн, дархан Гомбо 1960 онд урлажээ. 



Хүрэл тогоо: 1842 онд Дархан Эрдэнэцогт хүү Хөрчтэй хамтран бүтээжээ. 



Янгирын эврээр хийсэн айргийн хутгуур: Зэрэг сумын иргэн Намсрай урлажээ.



Гуулин сав: Ховд аймгийн Мянгад сумын Найдан дацанд хэрэглэж байсан. XX зууны эхэн үе


Үүшүүр: /Үүчүүр/ тоглоом /1978 он/



Ширэн дашмаг: XX зууны эхэн үе


Холбоотой мэдээ